БЭЭЖИН-2022: Б.Ачбадрах өнөөдөр үндсэн төрөлдөө хурд сорино
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЭЭЖИН-2022: Б.Ачбадрах өнөөдөр үндсэн төрөлдөө хурд сорино

2022-02-11 08:30:00
0

/2022.02.11/ Хоёр дахь олимпдоо оролцож буй цанын ОУХМ Б.Ачбадрах өнөөдөр өөрийн үндсэн төрөл буюу эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорино.

Түүний төрөлд 99 тамирчин уралдах бөгөөд тамирчид 15:00 цагаас эхлэн 30 секундын зайтай барианаас гарах юм. Манай тамирчны хувьд 90 дэх ээлжинд буюу 15:45 цагт уралдаанаа эхлүүлэхээр болжээ.

Цанын тэмцээний зам бүр харилцан адилгүй байдаг учир олимп, дэлхийн болоод хувийн дээд амжилтыг бүртгэх боломжгүй байдаг байна. Бээжингийн олимпын тухайд зассан зам нь өгсүүр ихтэй, огцом эргэлттэй учир уралдахад хүндрэлтэй байгаа талаар дасгалжуулагч Б.Энх-Амгалан хэлжээ. Өнөөдөр Б.Ачбадрах уралдсанаар манай тамирчдын тэмцээн өндөрлөх юм.

Занарын үйлдвэрлэл сэргэлээ
Занарын үйлдвэрлэл сэргэлээ
 
Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордонд тоглолтоо толилууллаа
Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордонд тоглолтоо толилууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.