Занарын үйлдвэрлэл сэргэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Занарын үйлдвэрлэл сэргэлээ

/022.02.11/: Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт АНУ-ын занарын үйлдвэрлэлийг сэргээлээ.

ОХУ болон ОПЕК-ийн (Нефть экспортлогч орнуудын холбоо) хооронд байгуулсан газрын тосны олборлолтыг бууруулах хэлэлцээрээс АНУ ашиг хүртэж эхэлсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Газрын тос, байгалийн хийн үнийн өсөлт тус салбарт эерэг дохио өгч, зарим компани өрсөлдөгч компанидаа ч хөрөнгө оруулах нь нэмэгджээ.

"Олборлолт, ялангуяа өрөмдлөгийн салбар “занарын хувьсгал” эхэлснээс хойш хамгийн их амжилттай байна" гэж “Liberty Oilfield Services“ компанийн гүйцэтгэх захирал Крис Райт хэлэв. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ онд занарын ордууд эдийн засгийн эргэлтэд орж, улмаар олборлолт нэмэгдэх хандлагатай байна. Энэ салбарын гол тоглогчдын нэг “Kimmeridge Management”-ийн захирал Бен Делл газрын тос, байгалийн хийн үнийн өсөлтийн ачаар занарын орд газар эзэмшигчид их ашиг хүртэнэ гэж мэдэгджээ.

АНУ-д шатдаг занар олборлогч 17 компани дампуурлаа зарлажээ

АНУ-ын Засгийн газрын мэдээллээр 2022 оны хоёрдугаар сард Зүүн Техас, Луизиана муж дахь занарын ордуудаас байгалийн хийн олборлолт өдөрт 400 сая шоо метрт хүрч, дээд амжилт тогтоох төлөвтэй байна. Хоёр жилийн өмнө цар тахлын эхэн үед түүхий эдийн үнэ унасны улмаас занарын томоохон ордуудын олборлолт түр зогссон билээ. Тэр ч бүү хэл Хойд Дакота мужид занараас газрын тос гаргадаг байсан “Whiting Petroleum” компани үнийн уналтаас болж дампуурсан юм.

Занарыг боловсруулдаг янз бүрийн арга байдаг. Олборлосон занараа халууны задралд оруулдаг реакторт нэрж, шингэн болон хийн бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой. Нэрээд үлдсэн эрдэс хэсгийг цемент, шохой, тоосго үйлдвэрлэх, зам барилгын ажилд хэрэглэж болдог. Ер нь занараас хаях зүйл байдаггүй ажээ. Сүүлийн үед хэрэглэж байгаа үр ашигтай арга бол занарыг газрын гүнд нь өрөмдөж хий гаргаж авах. Тодруулбал, газрын гүнд халууны задралаар хийг халаагаад соруулж авдаг арга юм. Энэ аргыг Америк, Канад, Бразилд хэрэглэдэг. АНУ-ын Техас мужид байдаг занарын томоохон орд газарт хэвтээ өрөмдлөг хийж, газрын хэвлийд хийжүүлэх, сорж авах аргыг хэрэглэдэг нь үр дүнтэй байгаа аж.

О.Дашпагма: Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч вирусээс сэргийлэх ганц арга бол ВАКЦИН
О.Дашпагма: Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч вирусээс сэргийлэх ганц арга бол ВАКЦИН
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.