Хамтарсан ажиллагааны үеэр 30 гаруй лалын дайчдыг устгажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хамтарсан ажиллагааны үеэр 30 гаруй лалын дайчдыг устгажээ

 French soldiers from the new Takuba force are pictured during a briefing at their headquarter in Gao, Mali August 20, 2021.  REUTERS/Paul Lorgerie/File Photo

/2022.02.09/: Өнгөрсөн долоо хоногт Франц тэргүүтэй Такубагийн ажлын хэсэг болон Малигийн цэргүүдийн хамтарсан ажиллагааны үеэр 30 гаруй лалын дайчдыг устгаж, олон арван машин, зэр зэвсгийг устгасан гэж Францын армийн яам мягмар гарагт мэдэгдэв.

Хоёрдугаар сарын 3-нд болсон үндсэн ажиллагааны үеэр мотоцикл унасан байлдагчдыг нисгэгчгүй онгоц олж харсан гэж мэдэгдэлд дурдсан ба Европ болон Малигийн хүчин Mirage 2000 эргүүлийн сөнөөгч онгоц ашиглан "хорь орчим алан хядагчдийг устгасан" гэжээ. Мөн баруун Африкийн Сахел мужид дайралт хийх үеэр лалын дайчдын хэдэн арван кг тэсрэх бодис, зэвсэг, мотоцикл ачиж явсан машиныг устгасан гэжээ.

Хоёрдугаар сарын 1-ээс хоёрдугаар сарын 6-ны хооронд хийсэн хамтарсан ажиллагаа нь Мали болон Франц хоёр улсын харилцаа хурцдах үетэй давхцаж байгаа бөгөөд Парис болон Европын бусад холбоотнууд Мали улсад цэргээ үргэлжлүүлэн байршуулах эсэхдээ эргэлзэхэд хүрсэн байна.

GSIM Jihadists Claim Killings of French Soldiers in Mali

Европын холбоотнууд Мали дахь лалын дайчдын эсрэг тэмцлээ хэрхэн үргэлжлүүлэхээ ирэх долоо хоног гэхэд шийдэх бөгөөд нөхцөл байдлыг "тэвчишгүй" гэж нэрлэжээ. Өнгөрсөн жил төрийн эргэлт хийсний дараа түр Ерөнхий сайдаар томилогдсон Чогуэль Майга даваа гарагт Францын арми Баруун Африкийн улсыг зориудаар хагалан бутаргаж, лалын дайчдын эсрэг тэмцэж байхдаа тагнуул хийсэн гэж буруутган аман дайралт хийсэн билээ.

Францын армийн яам мэдэгдэлдээ, Мали, Нигер, Буркина Фасо гурван улсын хилийн бүсэд Малигийн арми болон Эстоний тусгай хүчин багтсан Европын цэргийн бүлгийн хамтарсан ажиллагаа өндөр түвшинд явагдсан ба байлдааны түншлэл үр дүнтэй байгааг харуулж байна гэж дурджээ.

Эх сурвалж: DW

Финландын хоккейчид Оросуудын эсрэг масктай тогложээ
Финландын хоккейчид Оросуудын эсрэг масктай тогложээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.