/2022.02.09/: Эрүүл мэндийн салбар дахь төвлөрсөн ачааллыг бууруулж хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах ажил шат дараатай хийгдсээр байна.
2021 онд нийт 19 аймагт компьютер томографийн иж бүрэн аппаратыг суурилуулж түүнд ажиллах шаардлагатай хүний нөөцийг бэлтгэн ажиллажээ. Үүнээс өмнө иргэд компьютер томограф оношлогоо шаардлагатай үед нийслэл эсвэл бүсийн оношлогооны төвд очих шаардлагатай байв.
Одоогоор 5 бүсийн оношлогооны иж бүрэн төв, 1 аймагт ангиографи буюу судас доторх оношлогоо эмчилгээг хийх иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулж, түүн дээр ажиллах боловсон хүчнийг бэлдэж байгаа аж.
Эх сурвалж: ЭМЯ