/2022.02.09/: Өнөөдөр хаврын эхэн сарын шинийн 08, аргын тооллын 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр, лхагва гараг.
Билгийн тооллын 08, 15, 25, 30-ны дүйчэн өдрүүдэд Монголчууд эрт дээр үеэсээ бие, хэл, сэтгэлээрээ онцгойлон буян номын үйлэнд шамдаж, нүгэл хилэнцийг тэвчиж, махан хоолыг хорьж, цагаан хоол иддэг уламжлалтай билээ.
Учир нь дүйчэн гэдэг нь <<Их цаг>> гэсэн утгатай бөгөөд энэхүү их цаг тохиох үед алив үйлдсэн буян бум түмээр арвижин дэлгэрч үрд нь амгалан жаргалан гардаг, харин эсрэгээрээ алив үйлдсэн нүгэл мөн ихээр арвижиж үрд нь зовлон зүдгүүр гардаг уг шалтгаантай хэмээн үздэг.
Эрүүл биед саруул ухаан оршино
Цагаан, ногоон хоолыг түлхүү хэрэглэснээр бие хөнгөрч, ухаан саруулжиж, залхуурах, нойрмоглох, лазантах зэрэг гэмүүд арилна.
Өдөр тутам мах, өөх тос ихтэй хоол идсэнээр биеийг их ачаалдаг тул дүйчэн өдрүүд болон зун цагт амин дэм, эрдэс бодисоор баялаг цагаан, ногоон хоол идсэнээр эрэгтэй хүн илүү их эрч хүчтэй болдог бол эмэгтэй хүний арьс шингэрч, залуу сайхан харагддаг байна.
Эх сурвалж: ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ