Эмэгтэй хүн амьдралынхаа хугацаанд 40 орчим жил ариун цэврийн хэрэглэл хэрэглэдэг байна. 13 наснаас цэвэрших хүртэл хугацааг тооцвол нэг эмэгтэй хүн ойролцоогоор 2000-3000 өдөр, шөнийн ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ.
Тэгвэл та жилд хэрэглэдэг ариун цэврийн хэрэглэлийнхээ үнийг тооцож үзсэн үү? Нэг эмэгтэй үүнд жилд дунджаар хэдэн төгрөг зарцуулдаг бол?
АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛ ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ?
Бид үүнтэй холбогдуулан хамгийн түгээмэл хэрэглэгддэг ариун цэврийн хэрэглэлийн үнийн судалгааг хийсэн юм. Ингэхэд:
Брэнд | Хэрэглээ | Ширхэг | Үнэ |
Naturella /ОХУ/ | Өдрийнх | 10 | 3780 |
Шөнийнх | 14 | 7150 | |
Daisy /Хятад/ | Өдрийнх | 10 | |
Шөнийнх | 7 | 2980 | |
Sofy /Япон/ | Өдрийнх | 20 | 7130 |
Шөнийнх | 15 | 7380 | |
Lady /Монгол/ | Өдрийнх | 10 | 2460 |
Шөнийнх | 10 | 4280 | |
Kotex /Солонгос/ | Өдрийнх | 16 | 8120 |
Шөнийнх | 14 | 10210 | |
o.b. /Герман/ | Өдрийнх | 16 | 10770 |
Нэмэлт | 16 | 12460 | |
Always | Өдрийнх | 10 | 4680 |
Шөнийнх | 12 | 7420 |
Дээрх хүснэгтээс харвал өргөн хэрэглээний ариун цэврийн хэрэглэл нь чанараасаа шалтгаалж, 3700-10 мянган төгрөгийн хооронд байна.
НЭГ ЭМЭГТЭЙН ЖИЛИЙН ХЭРЭГЛЭЭ ХЭДЭН ТӨГРӨГ БОЛОХ ВЭ?
Эмэгтэй хүний сарын тэмдэг нь сард нэг удаа ирдэг. Ингэхдээ дунджаар 5 хоног болдог. Нэг удаагийн сарын тэмдэг ирэх үед ойролцоогоор 7 мянган төгрөгийн үнэтэй ариун цэврийн хэрэглэл 2-ыг хэрэглэдэг. Ингэж тооцвол сард 14 мянган төгрөгийг ариун цэврийн хэрэглэлд зарцуулдаг байна.
Харин үүнийг 12 сар буюу нэг жилээр тооцвол нэг монгол эмэгтэй жилд 168 мянган төгрөгийг ариун цэврийн хэрэглэлд зарцуулдаг гэсэн тооцоо гарч байгаа юм.
Дээр өгүүлсэнчлэн, эмэгтэй хүний сарын тэмдэг 13 наснаас эхэлдэг гэж үзвэл дунд сургуулийн, өсвөр насны охид ямар ч орлогогүй атлаа сар бүр 14 мянган төгрөгийг зөвхөн ариун цэврийн хэрэглэлд зарцуулах шаардлага гардаг байх нь. Өдөр тутмын хоол болон бусад зардал дээр нэмээд сар бүр 14 мянган төгрөгийг гэр бүл нь охиддоо зарцуулах шаардлага гарах нь. Харин шаардлага гарсан бүрийд охидоо энэ хэмжээний мөнгөөр хангаж чаддаг гэр бүл хэд байгаа бол гэх асуулт урган гарна.