Л.Энх-Амгалан: Бага ангийн хүүхдүүд уншиж чаддаг ч утгыг нь ойлгохгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Бага ангийн хүүхдүүд уншиж чаддаг ч утгыг нь ойлгохгүй байна

/2022.02.08/ Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, хоцрогдлын оношилгооны судалгаа болон хоцрогдол арилгах төлөвлөгөөг танилцууллаа.

Сайд Л.Энх-Амгалан:

2, 3 дугаар ангийн хүүхдүүд их эмзэг байна. Багш, ангийнхантайгаа уулзаж үзээгүй хүүхдүүд байна. Уншиж чаддаг ч, юу уншиж байгаагаа ойлгодоггүй. Нэмж, хасаж чаддаг ч цаад утгаа ойлгохгүй байна. Тэд танхимаар авах ёстой мэдлэгийн 50 хувийг л олж авсан байна.

Англи хэл, Монгол хэл, математик, түүхийн хичээлийн хоцрогдол их байна.

Хүүхдийн хичээлийн хоцрогдолд:

- Багшийн хичээлээ заах арга зүй
- Программын хэрэглээ: Мэдээлэл технологийн ур чадвар багш нарт, хүүхдүүдэд суугаагүй байна.
- Танхимаар хичээллээгүй нь
- Багаар ажиллах боломжгүй байгаа
- Эцэг эх, асран хамгаалагчдын хүүхэдтэйгээ ажиллах ур чадвар муу
- Гэрийн даалгавар өгөхгүй байгаа хүчин зүйлж нөлөөлж байна.

Цэцэрлэгийн тухайд:

- Гурван настай хүүхдийг хоёрдугаар сарын 14-нөөс цэцэрлэгт хүлээн авна. Гурван настай хүүхэд 61, дөрвөн настай хүүхэд 86, таван настай хүүхэд 100 хувийн хамрагдалтайгаар цэцэрлэгт явах юм.

Ковидын үед хамгийн эмзэг бүлэг нь 2-3 настай хүүхдүүд байна. 12-17 насны хүүхдийн өвчлөл бага, вакцинд хамрагдаагүй хүүхдэд халдвар авах магадлал өндөр байна гэсэн үг. Цаашид бид цэцэрлэгийн олон хувилбарыг гаргах хэрэгтэй гэж үзэж байна.

Улсын хэмжээнд 860 орчим байршилд ариун цэврийн шаардлага хангасан байгууламж, өрөөг барина. Энэ төслийг нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэт үйлдвэр 100 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа юм.

Гашуунсухайт боомтоор гарах нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлнэ
Гашуунсухайт боомтоор гарах нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.