Д витамины дутагдал нь ковидоор хүндээр өвдөхөд хүргэдгийг судалгаагаар тогтоолоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д витамины дутагдал нь ковидоор хүндээр өвдөхөд хүргэдгийг судалгаагаар тогтоолоо

Israeli Study Finds Clear Link Between Vitamin D, COVID-19 Severity

/2022.02.08/: Д витамины дутагдалтай хүн ковидоор өвдвөл бусдаас илүү хүнд өвддөг болохыг Израйлийн эрдэмтэд тогтоожээ.

Гэхдээ Д витамины тунг эмч шинжилгээн дээр үндэслэн тогтоох бөгөөд илүүдэл нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг болохыг анхааруулъя.

Дээрх эрдэмтдийн судалгаа өнгөрөгч пүрэв гарагт PLOS one судалгааны сэтгүүлд нийтлэгджээ. Судалгаагаар витамин Д дутагдалтай хүмүүсийн тал хувь нь хүндээр өвчилсөн бол, хэвийн витаминтай хүмүүсийн 19 хувь нь л ковидоор хүндэрч байжээ.

Судалгааг Галилей Эрүүл мэндийн төвд 2020 оны дарөвдүгээр сарын 7-ноос, 2021 оны хоёрдугаар сарын 4-нийг хүртэлх хугацаанд, 253 хүнийг хамруулан хийсэн байна. Доктор Амиел Дрор "Хэдийгээр судалгаа нь омикрон хувилбараас өмнөх үеийг түлхүү хамарсан ч үр дүн нь омикроны үед ч адил" гэж The Times of Israel сэтгүүлд ярилцлага өгчээ.

Судалгааны үр дүнд өгүүлснээр Д амин дэм нь вирустэй тэмцэх дархлааны тогтолцоог дэмжиж өгдөг байна. Д ВИТАМИН ХАНГАЛТТАЙ Ч ВАКЦИН ХИЙЛГЭХ, БҮҮСТЕР ТУНТАЙ БАЙХ НЬ ХАМГААЛАЛТЫГ 90% БОЛГОНО

Мэдээж, Д витамин нь эвлүүлдэг тоглоомтой адил вирустэй тэмцэх нэг хэсэг л юм. Гэвч вакциныг эсэргүүцэх, вакцин хийлгэхгүй байх үндэслэл болохгүй гэдгийг эрдэмтэд хатуу анхааруулжээ. Викцин нь омикроны хүндрэлээс сэргийлэх, хэрэв 3 болон 4-р тунтай бол бүр 90% хүртэл хамгаална гэж Их Британийн Эрүүлийг хамгаалах агентлагаас мэдээлж буй.

Д ВИТАМИНЫГ ХААНААС АВАХ ВЭ Д витамин нь нарны арьсан дээр тусах шууд тусгалаас хүний биед нэвтэрнэ.

Мөн загасны тос, мөөг, өндөгний шард байдаг. Тэгээд нэмэлт тэжээл байдлаар хэрэглэж болно. Гэхдээ дээр өгүүлсэнчлэн шинжилгээ, эмчийн үзлэг дээр үндэслэж нэмэлт тэжээлийн хэрэглээгээ тогтооно.

Эх сурвалж: Бизнес инсайдер

Б.Дэлгэрхангай: Гэмт хэргийн улмаас олон хүн амь насаа алдсан гэдэг нь ташаа мэдээлэл
Б.Дэлгэрхангай: Гэмт хэргийн улмаас олон хүн амь насаа алдсан гэдэг нь ташаа мэдээлэл
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.