/2022.1.29/ Нийслэлийн Монгол ардын намын 35 дугаар бага хурал үргэлжилж байна.
Хурлаар Д. Сумъяабазарыг нийт гишүүдийн 99.51 хувийн саналаар Нийслэлийн Монгол ардын намын хорооны даргаар улираан томиллоо.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, "Намаас гарсан бодлого шийдвэр бүх шатанд хэрэгжих ёстой гэсэн зарчмыг барьж ажиллана. Ингэснээр МАН хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн байгууллага болох болно.
МАН үргэлж шинэчлэл хийж, илүү нээлттэй, ардчилсан байж, аливаа асуудлыг уян хатнаар шийддэг улс төрийн нам байх ёстой гэж боддог. Манай нам бол судалгаан дээр суурилж үйл ажиллагаагаа явуулдаг. Цаашид хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, бусад иргэний нийгмийн байгууллагуудад нээлттэй байж чаддаг нам байхыг зорьж ажиллана. Нам гэдэг бол хэсэг бүлэг хүмүүсийн хаалттай бүлэг биш. Улаанбаатар хотыг залуучуудын хот гэж ярьдаг. Тиймээс цаашид 18-30 хүртэлх насны залуучууд руу чиглэсэн бодлого барьж ажиллана.
100 жилийг элээж буй буурал нам нэг хэсэг тусдаа хоёр том улс төрийн нам болж явсан. Тухайн үеийн эрх байж байсан хүмүүсийн шийдвэрээс болж төр тогтворгүй болох,эв нэгдэлгүй байх үндсэн суурь нөхцлийг тухайн үеийн эрх баригч нар бий болгосон. Гэхдээ МАН зовж, хэлмэгдэж, ядарч, алдаж үзсэн улс төрийн байгууллага учир туршлагатай залуу боловсон хүчнүүдийнхээ хүчинд нэгдэж чадсан түүхэн үйл явдал тохиож байна.
Нийслэлийн МАН-ын хорооноос 2022 оныг хүний нөөцийн хөгжүүлэлтийн жил болгож зарласан. Эрх баригч нам хүний нөөцийн хөгжүүлэлт дээр онцгой анхаарч ажиллах ёстой. Гэхдээ энэ бол зөвхөн дарга, дээд албан тушаалтнуудын хийгээд байх ажил биш. Харин анхан шатны намын байгууллагад ээлтэй, дээд албан тушаалтан намын гишүүн хоёрын уялдаа холбоо, тэгш байдлыг хангах үүднээс энэ жилийг хүний нөөцийн хөгжүүлэлтийн жил болгож зарлаж байна. МАН Улаанбаатарт 66 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр гишүүд рүүгээ чиглэсэн, тэднийг хөгжүүлсэн үйл ажиллагаа явуулна" гэлээ.