Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар улираан томиллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар улираан томиллоо

/2022.1.29/ Нийслэлийн Монгол ардын намын 35 дугаар бага хурал үргэлжилж байна.

Хурлыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж, Д. Сумъяабазарыг нийт гишүүдийн 99.51 хувийн саналаар Нийслэлийн Монгол ардын намын хорооны даргаар улираан томиллоо.

Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар танилцууллаа.

Тэрбээр, “МАН-ын дүрмийн дагуу УИХ-ын сонгуульд нам ялалт байгуулбал намын дарга Ерөнхий сайд болдог дүрэмтэй. Бид саяхан хийсэн 30 дугаар их хурлаар дүрэмдээ өөрчлөлт оруулж, орон нутгийн сонгуульд нам ялалт байгуулсан тохиолдолд тухайн шатны намын байгууллагын даргыг Засаг даргад нэр дэвшүүлж болно гэсэн дүрмийн өөрчлөлтийг оруулсан. 2020 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн намын байгууллагыг амжилттай удирдаж, НИТХ-д 45-аас 34 суудалд, нийслэлийн есөн дүүргээс найман дүүрэгт ялалт байгуулахад амжилттай манлайлж ажилласан Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж Удирдах зөвлөл үзсэн” гэлээ.

No description available.

No description available.

2022 оныг “Хотын иргэний жил” болгоно
2022 оныг “Хотын иргэний жил” болгоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.