ОБЕГ: Хөрсний усны халиаг цэвэрлэхээр ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Хөрсний усны халиаг цэвэрлэхээр ажиллаж байна

1-1024x575-1.jpg

/2022.01.28/: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7, 8, 17, 18, 19, Сонгинохайрхан дүүргийн 24, 25, 26, 40, 41, 42, 35, Сүхбаатар дүүргийн 14, 19, 20, Баянзүрх дүүргийн 9, 17, 21 дүгээр хороодод хөрсний усны халиа дошин үүссэн газруудад үзлэг шалгалтыг зохион байгууллаа.

Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагаас далан байгуулан, шуудуу татаж хаягдал усны урсгалыг сэргээн, машин механизмаар суваг татаж, сувгийн мөсөөр овоолго хийж, үүссэн мөсийг цэвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

Цаашид нийслэлийн хэмжээнд булгийн болон хөрсний ус, халиа дошин үүссэн нөхцөл байдлыг арилгах шаардлагатай арга хэмжээг авч, хаврын дулааралтын үед цас, мөс хайлж шар усны үер болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, хор уршгийг арилгах төсөв санхүүжилтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ

№1: Б.Батбаярын олгосон ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ
№1: Б.Батбаярын олгосон ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ
 
20 минутын хот бодлогын жишиг  “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
20 минутын хот бодлогын жишиг “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.