/2022.01.29/ Хөгжлийн банкнаас гарсан чанаргүй зээлдэгчдийг зарласан. 2011 онд байгуулагдсан тус банк нь нийт долоон захирлын нүүр үзсэн юм. 2016-2019 онд Б.Батбаяр Гүйцэтгэх захирлын албыг хашиж байв. Тэрээр үүнээс өмнө Сангийн яамны Санхүү эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан. Мөн С.Батболд Ерөнхий сайдын үед "Самурай" бондыг олон улсын зах зээл дээрээс босгох яриа хэлэлцээрийг эхлүүлэхэд гар бие оролцож байжээ.
Тэгвэл түүнийг удирдах алба хаших үед нийт 214.5 тэрбум төгрөгийн чанаргүй зээл гарсан байна. Үүнээс 10 гаруй хувийг нь л төлж барагдуулсан байгаа юм. Б.Батбаяр Хөгжлийн банкийг удирдаж байх үед зээл авсан байгууллагыг дурдвал: