/2021.01.28/ Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хурал боллоо.
Энэхүү хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:
-Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 6.5 хувьд хүргэх;
-Төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 8 хувьд хүргэх;
-Уул уурхайн бус экспорт, боловсруулах аж үйлдвэрийн салбарт олгох урт хугацаат репо арилжааны санхүүжилтийн нөхцөлийг өөрчлөх зэрэг багц шийдвэрийг гаргалаа.