Г.Тэмүүлэн: Ялгавартай тэтгэвэр тогтоож буй асуудлыг цаашид анхаарах хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Тэмүүлэн: Ялгавартай тэтгэвэр тогтоож буй асуудлыг цаашид анхаарах хэрэгтэй

/2022.01.28/ УИХ ын ээлжит бус чуулган нээлтээ хийж ахмадуудын тэтгэвэр нэмэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Зарчмын хувьд энэ саналыг дэмжиж байна. Гэхдээ цаашид анхаарах хэд хэдэн асуудал байна. Тэтгэвэр нэмэхтэй холбоотойгоор хөдөө орон нутгаас иргэд хандаж байгаа. Үүний нэг нь адил хөдөлмөрт адил тэтгэвэр авах явдал юм. Жишээлбэл, 1995 онд тэтгэвэрт гарсан багш болон 2020 онд тэтгэвэрт гарсан багшийн тэтгэврийн хувь хэмжээ зөрүүтэй байгаад байна. Хугацаанаасаа хамраад өөр байна. Тиймээс Нийгмийн даатгалын сангийн шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй.

Мөн ялгавартай тэтгэвэр тогтоож, нэмж буй асуудалд зарим иргэд гомдолтой байгаа. Дараагийн удаад тэтгэвэр нэмэхдээ суурь тэтгэврийг нэмж, шударга зөв зарчим тогтоох хэрэгтэй. Тэгэхгүй бол нийгмийн зарим бүлэг үүнд бухимдалтай байна.

Түүнчлэн тэтгэврийг хань ижил, үр хүүхдэд нь өвлүүлдэг байх асуудлыг судалж үзэх хэрэгтэй гэлээ.

Ч.Хүрэлбаатар: Хөдөлмөрлөж авдаг цалин нь 420 мянга байхад тэтгэвэр 500 мянга байж болохгүй
Ч.Хүрэлбаатар: Хөдөлмөрлөж авдаг цалин нь 420 мянга байхад тэтгэвэр 500 мянга байж болохгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.