Ч.Хүрэлбаатар: Хөдөлмөрлөж авдаг цалин нь 420 мянга байхад тэтгэвэр 500 мянга байж болохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Хөдөлмөрлөж авдаг цалин нь 420 мянга байхад тэтгэвэр 500 мянга байж болохгүй

/2022.01.28/ УИХ ын ээлжит бус чуулган нээлтээ хийж ахмадуудын тэтгэвэр нэмэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-УИХ-ын чуулган завсарлаад 7 хоноогүй байхад эргээд хуралдаж байна. Төрийн сангаас мөнгө гарч амжаагүй байхад дахин төсөв тодотгохоор сууж байна. Тиймээс хаана хаанаа анхаарч ажилламаар байна.

Нийгмийн даатгалын сан бол угаасаа алдагдалтай байдаг. Тэтгэвэр нэмснээр энэ алдагдлыг улам нэмж байна гэсэн үг. Цаашид энэ маш том толгойн өвчин болно.

Үүнийг дагаад мэдээж бусад халамж, цалинг нэмэх шаардлага үүснэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянга байхад тэтгэвэр 500 мянга байна гэдгийг авч хэлэлцэх шаардлага тулгарна. Хөдөлмөрлөж байж авдаг цалин нь 420 мянга байхад тэтгэвэр 500 мянга байна гэдэг агуулгаараа учир дутагдалтай. Халамжаас хөдөлмөрт гэсэн зарчмынхаа эсрэг байгаад байна.

Мөн үнийн өсөлт гэдэг зүйл хүссэн хүсээгүй бий болно. Мөнгөний бодлогоороо үнийг маш сайн барих хэрэгтэй.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Он гараад удаагүй байна. Тодотгол хийж байгаа нь таатай зүйл биш. Гэхдээ МУ-ын Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу үүнийг хийж байна.

Өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэл бидний төлөвлөснөөс харьцангуй өөдрөг гарлаа. Тиймээс тэтгэвэр нэмэх боломж гарсан.

С.Ариунзаяа: Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөг болгож байгаа
С.Ариунзаяа: Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөг болгож байгаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.