2021.08.02
Чөлөөт бөхийн 68кг жингийн барилдаан болж өнгөрлөө.
Энэ төрөлд МУГТ Соронзонболдын Батцэцэг, Нигер улсын тамирчин Африк тивийн 10 удаагийн аварга Блессинг Оборудудутай барилдаж ялагдлаа.
Тамирчид 2016 оны Риогийн олимпын эхний даваанд учраа таарч, Батцэцэг ялж байсан түүхтэй.
Токио 2020 олимп С.Батцэцэгийн оролцсон 3 дахь удаагийн наадам юм. Дэлхийн алт мөнгө хүрэл медалийн эзэн тэрбээр өнөөдөр дэвжээн дээр өөрийгөө ахин нэг удаа батлан харууллаа.
Манай тамирчин дэвжээн дээр гараад эхний 30 секундэд өрсөлдөгчдөө 4 оноо алдсан юм.
Обородуду ахин гурван оноо авч, манай тамирчин оноо аваагүй хэвээр байлаа.
Эхний үеийн цаг дуусахад 7:0 онооны харьцаатай манай тамирчин хожигдож байлаа.
Энэ онооны илүүрхэлийг барих арга нь бүтэн 4 онооны шийдэлт юм.
Цаг дуусахад 73секунд үлдсэн байхад манай дасгалжуулагч толгойг нь өргөхийг зөвлөж байлаа
Тоглолт дуусахад 13 секунд үлдэхэд манай тамирчин 2 оноо авч, цаг дууссанаар С.Батцэцэг ялагдсан юм.
Маргаашийн барилдаанд манай тамирчин хүрэл медалийн төлөө барилдана.