СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Азтан боллоо“ хэмээн иргэдийг залилсан хэрэг гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Азтан боллоо“ хэмээн иргэдийг залилсан хэрэг гарчээ

/2021.08.02/ Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын нэрийг барьж 77800544 дугаараас залган “Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо. Нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтэс” хэмээн иргэдийг залилсан хэрэг бүртгэгджээ.

Одоогоор уг хэрэг дээр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтэст хэрэг бүртгэлийн ажиллагаа хийгдэж байгаа юм.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагаа нь Хот, суурин газрыг дахин төлөвлөн барилгажуулах тухай хууль болон дагалдан гарсан журмын дагуу хийгддэг байна.

Мөн дээрх нэр дурдагдсан хэлтэс нь НЗДТГ болон Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт байдаггүй ажээ.

Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байж, аливаа хэлбэрийн залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлнэ үү гэжээ.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

Хил, гаальтай холбоотой гомдол мэдээллийг авч эхэллээ
Хил, гаальтай холбоотой гомдол мэдээллийг авч эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.