БОАЖ-ын сайд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖ-ын сайд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт ажиллаж байна

/2021.08.02/

Нийслэлийн иргэдийн хамгийн ихээр зорьдог амралт, аялал зугаалгын бүс болох Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газарт байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ажиллалаа. 300 орчим мянган га талбайг хамаарч 24 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа тус газрын хувьд тулгамдсан асуудал нь аялагч, амрагчдаас үүсэх хог байна.

Өнгөрсөн жилийн баяр наадмын амралтын 7 хоногт нийт 40 тонн хогийг байгаль хамгаалагчид цэвэрлэсэн бол энэ жил 15 тонн хогийг цуглуулан зориулалтын цэгт хүргэсэн байна.

Энэ өдрүүдэд нийт 20 мянга орчим тээврийн хэрэгсэл Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрыг хамгаалалтын бүсэд нэвтэрсэн. Ажлын ачаалал их байгаа учир байгаль хамгаалагчдын орон тоо, машин техникийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харгалзан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох албаныханд үүрэг өглөө.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А-95 тоот тушаалаар нийт 24 зөвшөөрөл буюу 61,12 га газрын эрхийг цуцалсан. Цаашид хуулийн хэрэгжилтийг хангуулан, шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн авахаа Н.Уртнасан сайд онцоллоо.

Эх сурвалж: БОАЖЯ

ТОКИО 2020: М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 252кг өргөж, тэмцээнээ дуусгалаа
ТОКИО 2020: М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 252кг өргөж, тэмцээнээ дуусгалаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.