2021.08.02
Энэ удаагийн олимпод хүндийн өргөлтийн 87кг жинд хүч үзэж байгаа МУГТ М.Анхцэцэг огцом өргөлтийн төрөлд 110кг захиаллаа.
Эхний өргөлтөө амжилтгүй гүйцэтгэсэн бөгөөд хоёр дахь оролдлогоо амжилттай гүйцэтгэсэн юм. Ингээд сүүлийн оролдлого дээрээ 112кг захиаллаа.
Улмаар техникийн алдаа гаргаж зүүн гараа тохойгоороо шахсанаар тооцоогүй юм.
Огцом өргөлтийн төрөлд манай тамирчин 5 дугаарт орсон. БНХАУ-ын тамирчин 120кг-ийг өргөснөөр тэргүүлж Доминикан улсын тамирчин 116кг өргөснөөр удаалж байна.
Ингээд тэрээр огцом өргөлтийн төрөлд 110кг өргөж дараагийн төрөл болох түлхэлттэй төрлийн өргөлтөө гүйцэтгэлээ. Түлхэлттэй төрөлд 138кг захиалсан байна.
Түлхэлттэй төрлийн өргөлт эхлэх үед манай тамирчин захиалсан жингээ өөрчилж 140кг болголоо.
Эхний оролдлогоороо зорьсон жингээ өргөсөн ч хүчингүйд тооцлоо.
Дараагийн оролдлогоо 142кг захиалаад, амжилттай гүйцэтгэж нийлбэр оноогоороо хоёрдугаарт бичигдэж байна. Сүүлийн өргөлтөндөө 147кг жин захиаллаа.
16:18
Доминикан улсын тамирчин нийлбэр дүнгээрээ /256кг/ манай тамирчныг тэргүүлж, М.Анхцэцэг /252кг/ гуравдугаар байранд орлоо.
16:24
М.Анхцэцэг 147кг өргөх гэж оролдсон ч даалгүй, олимпын наадмын 4 дүгээр байранд орж нийлбэр дүнгээр 252кг өргөж тэмцээнээ дуусгалаа. Доминикан улсын тамирчин 256кг өргөснөөр хүрэл медаль хүртсэн юм.