/2021.08.02/: Хятадын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний бичсэн Зэвсэгт хүчний офицер, цэргийн албан хаагчдын дунд намын түүх, цэргийн түүх, тэдний уламжлалын талаархи боловсролыг бэхжүүлэх тухай нийтлэл хэвлэгдэх юм байна.
БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний бичсэн нийтлэлийг Ням гарагт ХКН-ын төв хорооны тэргүүлэгч сэтгүүл Qiushi Journal-ийн 15 дахь дугаарт нийтлэх юм.
Намын удирдлагыг зааврыг тууштай даган мөрдсөнөөр Ардын чөлөөлөх арми бүх төрлийн сорилт бэрхшээлийг даван туулж, ялалтанд хүрч чадсан гол шалтгаан юм гэж Ши Жиньпин өгүүлэлдээ өгүүлжээ. Цэргүүд шинэ үеийн Хятадын онцлогийг харуулсан социализмын тухай үзэл бодол, шинэ эриний цэргийн чадавхийг бэхжүүлэх намын стратеги зэргээр зэвсэглэсэн байх ёстой бөгөөд ямар ч нөхцөлд, ямар ч үед Хятадын зэвсэгт хүчин нам, социалист үзэл, улс орон, ард түмэндээ үргэлж үнэнч байх ёстой гэж нийтлэлд дурджээ. .
Энэхүү нийтлэлд Хятадын зэвсэгт хүчин урт хугацааны дадлага туршлагын явцад улс төрийн ажлын үндсэн зарчим, агуулга болох зэвсэгт хүчний нарийн уламжлалыг цогцоор нь боловсруулсан гэж дурджээ.
Энэхүү нийтлэлд зэвсэгт хүчний улс төрийн ажлын ач холбогдлыг гүнзгий ойлгох, намын түүхийн боловсролыг бодит нөхцөл байдалд нийцүүлэн сурах, ингэснээр цэргийн албан хаагчдад хүсэл тэмүүлэл, эрхэм зорилгодоо үнэнч байж, өвөг дээдсээсээ уламжлан ирсэн өвийн уламжлахыг уриалсан байна.
Эх сурвалж: http://www.chinadaily.com.cn/