/2021.08.02/: Ирэх оны гуравдугаар улирал гэхэд улсын хэмжээнд газар хөдлөлтийн чичирхийллийг дамжуулдаг технологи дээр суурилсан тоног төхөөрөмжтэй болох асуудлыг хэлэлцлээ.
Ингэхдээ газар хөдлөлтийн доргилт, чичирхийллийг мэдээлдэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн талаарх төсөв хөтөлбөрийг судлан тооцоог нь гаргаж 2022 оны улсын төсөвт оруулах талаар ярилаа. Түүнчлэн аймаг, нийслэлийн засаг дарга нар өөрсдийн нутаг дэвсгэр дээрх газар хөдлөлтийн доргилтыг дамжуулах тоног төхөөрөмжийн асуудлыг бүрэн хариуцаж 2022 оны гуравдугаар улирал гэхэд ашиглалтанд оруулсан байх ёстой гэж Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайхан үүрэг өглөө.
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдах үеэр "Ковид-19" цар тахлаас бусад усны үеэр, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүдэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэйг анхаарууллаа.
Мөн гамшгаас урьдчилан сэргийлэх, үндэсний чадавхийг бэхжүүлэхтэй холбоотой багагүй ажил хийгдэж байгаа ч хангалтгүй байгааг хэлж салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, гадны орнуудтай туршлага солилцох шаардлагатай байна гэв.