Хотын дарга хандивлагчдадаа талархал илэрхийлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын дарга хандивлагчдадаа талархал илэрхийлэв

/2022.01.22/

Коронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрч, бүх нийтийн хөл хорионд шилжсэн цаг үед Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Дэм дэмэндээ” аяныг санаачлан, зохион байгуулж байсан. Тус аяны хүрээнд цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан айл өрхүүд болон зорилтот бүлгийн иргэдэд шаардлагатай туслалцааг үзүүлсэн юм.

Тухайн үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан, төрийн бодлого шийдвэрийг дэмжин, богино хугацаанд хандив, тусламж хүргэн ажилласан 42 аж ахуй нэгж, байгууллагын төлөөллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хүлээн авч, талархал илэрхийллээ. Тус аж ахуй нэгжүүд нь “Ковид 19” цар тахлын үеэр нийслэлийн 50 мянган иргэнд бүх төрлийн ариутгалын бодис, сайжруулсан шахмал түлш, хүнсний бүтээгдэхүүн болон мөнгөн тусламжийг хандивласан юм.

эх сурвалж НЗДТГ

Нас баралтгүй өдөр бүртгэгдэв
Нас баралтгүй өдөр бүртгэгдэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.