СУДАЛГАА: Тамхи өөхлөлттэй холбоотой юу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУДАЛГАА: Тамхи өөхлөлттэй холбоотой юу

/2022.01.22/: Өвөө, элэнц өвөө нь хажууд нь тамхи татдаг байсан охид, эмэгтэйчүүд өөх ихээр хуримтлуулдаг болох нь 30 настнуудын дунд хийсэн судалгаагаар тогтоогджээ.

Судалгаанаас үзэхэд хорт бодист өртөх нь үе дамжихад хүргэж ч магадгүй байж болох ба судалгааны багийнхан үүнийг батлах, хэрхэн дамжиж болохыг ойлгохын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрчээ.

Бристолын Их Сургуулийн судалгаанд ашиглаж байсан үе дамжсан мэдээллийн нарийвчилсан мэдээллийн сангийн ачаар эрдэмтэд боломжит холбоосыг олж чадсан бөгөөд энэ судлагаа нь 1991 онд хийгдэж эхэлсэн бөгөөд тухайн үед эрдэмтэд ийм үр дүнд хүрнэ гэж таамаглаж ч байгаагүй байх.

“90-ээд оны хүүхдүүд” байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд судалгааны тайлангийн ахлах, профессор Жан Голдинг судалгаанд оролцогчдод талархаад 14,000 жирэмсэн эмэгтэйн анхны судалгаанд оролцохыг зөвшөөрсөн бөгөөд одоо тэдний хүүхдүүд, ач зээ нар оролцож байна.

Урьдчилан таамаглах аргагүй олон арван жилийн судалгаанд /20 жилийн өмнө/ жирэмсэн байхдаа хоёр долоо хоногт нэг удаа загас иддэг байсан эмэгтэйчүүдээс хурц хараатай хүүхэдтэй төрсөн байна. Энэ нь жирэмсний үеийн хоолны дэглэм нь хүүхдийн харааны хөгжилтэй холбоотой болохыг харуулсан анхны тохиолдол гэж үзэж байна.

2013 онд хэвлэгдсэн судалгаагаар жирэмсний үеийн иодын дутагдал нь хүүхдийн сэтгэцийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэж дүгнэжээ. Судалгаанд оролцогчдын жирэмсний эхэн үеийн шээсний дээж, жирэмсэн эхчүүд юу иддэг тухай нарийвчилсан бүртгэлтэй байсан тул дээрх дүгнэлт хийх боломжтой болсон аж.

Өөр нэг дүгнэлт бол хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчний удамшлын анхны шинж тэмдгүүд нь найман настай хүүхдүүдэд ажиглагдаж, самрын харшил болон самрын тос агуулсан арьсны тос хоёрын хооронд холбоо тогтоогдсон байна. “90-ээд оны хүүхдүүд” төсөл нь мэргэжилтнүүдэд оролцогчдын БЦЖ /сүрьеэ/ вакцины сорвийг харж шарх хэрхэн эдгэрдэгийг судлах боломжтой болсон байна.

Scientific Reports сэтгүүлд нийтлэгдсэн хамгийн сүүлийн судалгаанд судлаачид өвөө, элэнц өвөг дээдсийн тамхи татдаг туршлагын талаарх мэдээллийг судалж үзжээ. Тэд тамхи татдаг эмээ, элэнц эмээ нарыг судалж чадаагүй ч залуу насандаа тамхи татдаг байсан эрчүүдийн талаас хангалттай мэдээлэлтэй болсон гэдэгт итгэлтэй байгаа ажээ.

Голдинг хэлэхдээ: "Энэ судалгаа бидэнд хоёр чухал үр дүнг өгч байна. Нэгдүгээрт, хөвгүүн насанд хүрэхээс өмнө тодорхой бодисоор хордох нь түүний дараах үеийнхэнд нөлөөлж болзошгүй юм. Хоёрдугаарт, хүүхдүүд илүүдэл жинтэй болж байгаагийн нэг шалтгаан нь орчин цагийн хооллолт, дасгал хөдөлгөөнтэй холбоотой гэхээсээ илүүтэй өвөг дээдсийнхээ амьдралын хэв маяг, түүнтэй холбоотой хүчин зүйлүүдийг олон жилийн турш хадгалан үздэж байгаатай холбоотой байж болох юм."

Голдинг амьтад дээр хийсэн туршилтаар эрэгчин амьтад үржихээс өмнө тодорхой химийн бодист өртөх нь үр удамд нь нөлөөлж болохыг харуулсан боловч энэ үзэгдэл хүнд илэрч байгаа эсэхэд эргэлзэж байна гэжээ.

"Хэрэв эдгээр холбоо нь бусад мэдээллийн сангаар баталгаажуулвал энэ нь энэ холбоог хүн дээр судалсан анхны судалгаа болох бөгөөд үе удмын хоорондын харилцааг тодорхойлоход тохиромжтой өгөгдөл бүхий ​​​​судалгааны нэг болно. Өөр олон нээлт хийх хэрэгтэй" гэж Голдинг хэлэв.

Женевт АНУ-ОХУ уулзалт хэлэлцээр боллоо
Женевт АНУ-ОХУ уулзалт хэлэлцээр боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.