Женевт АНУ-ОХУ уулзалт хэлэлцээр боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Женевт АНУ-ОХУ уулзалт хэлэлцээр боллоо

Лавров и Блинкен обсудят в Женеве российские предложения по гарантиям - РИА  Новости, 21.01.2022

/2022.01.23/: АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар баасан гарагт ОХУ Украин руу довтлох гэж байна гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаа үед Женевт уулзалт хэлэлцээ хийлээ.

"Энэ бол эгзэгтэй мөч" гэж ноён Блинкен нээж хэлсэн үгэндээ хэлэв.

"Бид санал зөрөлдөөнөө өнөөдөр энд шийдэхгүй ч дипломат харилцаа нь боломжийн хэвээр үргэлжилнэ гэж найдаж байна " гэж тэр нэмж хэлэв,

Ноён Лавров дараа нь үг хэлэхдээ, хэлэлцээ нээлттэй бөгөөд ашигтай болсон гэж дүгнэв.

Москва Украинтай хиллэдэг хилийнхээ ойролцоо 100 мянган цэрэг байршуулсан нь довтлох төлөвлөгөө биш хэмээн мэдэгдэв.

Ноён Блинкен хэрэв Орос Улс ийм алхам хийвэл "нэгдмэл байдлаар хурдан бөгөөд ширүүн" хариу арга хэмжээ авна гэж Оросын түншдээ анхааруулав.

Ерөнхийлөгч В.Путин Оросын аюулгүй байдлыг хөндсөн, тэр дундаа Украиныг НАТО-д элсүүлэхийг зогсоохыг барууны орнуудаас шаардсан шаардлага хүргүүлсэн.

Тэрээр Барууны батлан хамгаалалтын холбооноос цэргийн сургуулилтаа зогсоож, Москвагийн арын хашаа гэж нэрлэгддэг зүүн Европ руу зэвсэг илгээхээ зогсоохыг хүсч байгаа ажээ.

Уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр ноён Лавров НАТО-г Оросын эсрэг ажиллаж байна гэж буруутгав. Тэрээр "Украины ард түмэнд хэзээ ч заналхийлээгүй" гэсэн Москвагийн байр суурийг дахин нотолж, Украинд халдах төлөвлөгөөгүй байгаагаа дахин мэдэгдэв.

АНУ "дараа долоо хоногт ОХУ-ын аюулгүй байдлын асуудлын хариуг бичгээр өгөх ёстой. Үүний дараа ОХУ хариутай танилцаж дуусаад дахин уулзалт хийх төлөвтэй байна " гэж тэр нэмж хэлэв.

Ноён Блинкен сэтгүүлчдэд хэлэхдээ, АНУ харилцан ойлголцлын үүднээс Оросын санаа зовнилыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд бэлэн байна гэв.

Ноён Блинкен мөн ОХУ-ыг Украины эсрэг түрэмгийллээ зогсоохыг уриалж, цэрэг армийн нэмэгдэл нь Украинд өмнөд, зүүн, хойд зүгээс довтлох боломжийг олгож байна гэж мэдэгджээ.

Москва өөрийн ашиг сонирхлоо цэргийн бус аргууд, тэр дундаа кибер халдлага зэрэг "өргөн цар хүрээтэй" арга хэрэглэдгийг АНУ туршлагаасаа мэдэж байгаа гэж тэр хэлэв.

Ноён Блинкен яриа хэлэлцээний үеэр Иран болон түүний цөмийн чадавхийн талаарх хэлэлцээг хөндсөн бөгөөд үүнийг АНУ болон ОХУ аюулгүй байдлын асуудлаар хэрхэн хамтран ажиллаж болдгийн жишээ гэж нэрлэв.

Хоёр дипломатын яриа хэлэлцээ нь Орос Улс 140 гаруй байлдааны хөлөг, 60 гаруй нисэх онгоц оролцуулсан тэнгисийн цэргийн сургуулилт хийх төлөвлөгөөгөө танилцуулснаас хойш нэг өдрийн дараа болсон нь ямар нөхцөлд болсныг илтгэнэ.

Мөн пүрэв гарагт АНУ Оросын тагнуулын ажилтнууд Украины засгийн газрын одоогийн болон хуучин албан тушаалтнуудыг түр засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж, эзлэн түрэмгийлэхээр зэхэж буй Оросын хүчинтэй хамтран ажиллаж байгааг анхааруулсан байна.

АНУ-ын Сангийн яам Украйны одоогийн парламентын хоёр гишүүн болон хуйвалдааны нэг хэсэг байсан хэмээн буруутгагдаж буй засгийн газрын хоёр албан тушаалтанд хориг тавьжээ.

Ноён Блинкен Киевт айлчилж, Украинд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдээд дараа нь Берлинд Их Британи, Франц, Герман улсуудтай хэлэлцээ хийснийхээ дараа Женевт ирсэн юм.

Европын хэд хэдэн улс орнууд зүүн Европт НАТО-гийн цэргийн байр сууриа бэхжүүлэхийг дэмжсэн байна. Испани улс Газар дундын тэнгис, Хар тэнгис дэх НАТО-гийн тэнгисийн цэргийн хүчинтэй нэгдэхийн тулд байлдааны хөлөг онгоцуудаа илгээж байгаа бол Дани Балтийн тэнгис рүү фрегат илгээнэ гэж мэдэгджээ. Харин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Румын руу цэргээ оруулах санал тавьсан байна.

Энэ долоо хоногийн эхээр Их Британи Украинд бэлтгэл сургуулилт хийх, зэр зэвсэг болон нэмэлт цэрэг ирүүлэхээр болсноо зарласан.

Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс баасан гарагт хэлсэн үгэндээ ноён Путинд хандан "Асар том стратегийн алдаа гаргахаас өмнө Украйнаас холдохыг анхааруулаад эс бөгөөс олон хүний ​​амь эрсдэхэд хүрнэ" гэв.

АНУ-Канадын хилийн орчимд дөрвөн хүүхэд нас барсан байдалтай олджээ
АНУ-Канадын хилийн орчимд дөрвөн хүүхэд нас барсан байдалтай олджээ
 
ВИДЕО:  Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
ВИДЕО: Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.