/2022.01.22/: ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трассаас Украины түүхийн талаарх асуултад хариулахыг хүсэв. Тэрээр холбогдох асуултуудыг өөрийн Telegram хуудсандаа нийтэлжээ.
Захаровагийн хэлснээр, "Саяхан Балтийн тэнгисийг танкаар тойрон явсан" Трасс 1-р сарын 21-нд Мэрис Пэйнтэй Сиднейд уулзах үеэрээ Украин "Монголчуудаас эхлээд татарууд хүртэл" олон түрэмгийллийг даван туулж чадсан гэж хэлжээ.
Тэрээр өөрийн мэргэжил нэгт Британийн дипломатад тавьсан асуулт: Монгол, Татар болон Фашизм гэсэн хоёр түрэмгийллийн хооронд хэдэн жил өнгөрсөн бэ? Украинчуудын фашизмаас болж зовж зүдэрсэн тухай Трасс дурдаагүй, учир нь 20-р зууны 40-өөд он хүртэл Британи Германы нацизмыг дэмжиж байсан гэв. Мөн Хатагтай Трасс-д ямар боловсролын байгууллага диплом олгосон бэ? гэж Оросын ГХЯ-ны төлөөлөгч бичжээ.
Захарова өмнөх өдөр нь Их Британи хэдэн өдрийн турш цэргийн нисэх онгоцоор Украин руу зэвсэг нийлүүлж байна гэж мэдэгдсэн юм.
Сүүлийн саруудад барууны хэвлэлүүд, тэр дундаа Украины хэвлэлүүд Оросыг Украинд "томоохон халдлага" хийхээр бэлтгэж байна гэж мэдээлэх болсон. Москвад энэ мэдэгдлийг удаа дараа үгүйсгэж байгаа ажээ.