УУХҮЯ: БНХАУ хилээ хааснаар голлох эрдсийн экспорт буурав
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УУХҮЯ: БНХАУ хилээ хааснаар голлох эрдсийн экспорт буурав

/2022.01.12/: 2022 оны нэгдүгээр сарын 1-6-нд авто замаар 467, төмөр замаар 454 чингэлэг нийт 92 мянган тонн нүүрс, авто замаар 120 чингэлэг буюу 9.7 мянган тонн зэсийн баяжмал экспортлов. Өнгөрөгч онд 16,137.6 мянган тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43.7 хувийн бууралттай байна. Харин 1,282.5 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 8 хувийн бууралттай гарсан.

Төмрийн хүдрийн баяжмалын тухайд, мөн хугацаанд 7,106.2 мянган тонныг экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар буурчээ.

Харин он гарсаар Төв банк нэгдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 946.7 кг алт худалдан авсан байна.

Манай улсын экспортын гол түүхий эдүүдийн гарц буурсан нь коронавируст халдварын тархалтын улмаас БНХАУ хилээ хаасантай холбоотой юм.

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг илрүүлжээ
Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг илрүүлжээ
 
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.