/2022.01.12/ Насанд хүрээгүй охидыг хүчээр биеийг нь үнэлүүлж "хүн худалдаалах гэмт хэрэг" үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг энэ оны нэгдүгээр сарын 11-ний өдөр хохирогч нарыг орогнуулж байсан газраас нь дайчлан баривчилжээ.
Тодруулбал, иргэн Н нь 2021 оны есдүгээр сараас бусадтай бүлэглэн цахим орчинд зар байршуулан ар гэрийн хараа хяналт сул, 14-16 насны охидыг хүчээр биеийг нь үнэлүүлдэг байжээ. Цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн уг хэргийг шалгаж байна.
Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхэдтэйгээ ярилцаж, ойлголцох, цахим хэрэглээнд нь хяналт тавих шаардлагатай байгааг анхааруулж байна.