Газрын тос дамжуулах хоолойн тендерт шалгарсан компанитай хийх гэрээг боловсруулж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын тос дамжуулах хоолойн тендерт шалгарсан компанитай хийх гэрээг боловсруулж байна

/2022.01.11/: Үйлдвэрийн технологийн бус барилгын ажилд шаардлагатай 4000 тонн бараа материал 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын Тяньжин боомтод ирж ачааг боомтын талбайд бүрэн буулгасан байна.

Одоо ачааг Эрээн боомт хүртэл тээвэрлэн авч ирэх ажлыг зохион байгуулж байна. Лицензгүй технологийн байгууламжийн ажил /EPC-2/-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд хүлээн авч үнэлгээний ажил хийж эхлээд байна.

Тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулалтын тендерийг 2021 оны аравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авч тендерт шалгарсан компанитай байгуулах гэрээний төслийг боловсруулж байна.

“Омикроныг илрүүлэх NGS шинжилгээний нэг хүнд ногдох өртөг 1 сая гаруй төгрөг байдаг“
“Омикроныг илрүүлэх NGS шинжилгээний нэг хүнд ногдох өртөг 1 сая гаруй төгрөг байдаг“
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.