“Омикроныг илрүүлэх NGS шинжилгээний нэг хүнд ногдох өртөг 1 сая гаруй төгрөг байдаг“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Омикроныг илрүүлэх NGS шинжилгээний нэг хүнд ногдох өртөг 1 сая гаруй төгрөг байдаг“

/2022.01.11/ Улсын онцгой комисс өчигдөр хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан нар танилцуулсан юм.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, "PCR шинжилгээний хариу 24 цагийн дотор гардаг. Үүний дараагаар NGS буюу бүрэн генийн дарааллыг тогтоох шинжилгээгээр яг ямар төрлийн хувилбар вэ гэдгийг баталгаажуулдаг. Нэгдүгээр сарын 6-нд бүрэн геномын дарааллыг тогтоох шинжилгээг хийж дуусган Омикроны зөөвөрлөгдсөн 12 байгааг зарласан. Мөн энэ сарын 9-ны өдөр дотоодын сорьцоос илэрсэн 5 тохиолдол байгааг мэдээлсэн. NGS шинжилгээний нэг хүнд ногдох өртөг 1 сая гаруй төгрөг байдаг. Тиймээс аймаг, орон нутгаас ирсэн эерэг сорьцуудаас түүвэрлэн авч цөөн тоогоор энэ шинжилгээг хийдэг" гэлээ.

ЭМЧ: Цус багадалт
ЭМЧ: Цус багадалт
 
“Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь“ сэдэвт хэлэлцүүлэг болов
“Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь“ сэдэвт хэлэлцүүлэг болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.