Автобустай мөргөлдсөнөөс төмөр эд ангид хавчуулагдан нас баржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобустай мөргөлдсөнөөс төмөр эд ангид хавчуулагдан нас баржээ

/2022.01.11/: Төв аймгийн Лүн сумын нутагт 2 автомашин мөргөлдөж 3 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр орой 22 цагийн үед Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход 3 зорчигчтой зорчиж явсан иргэн С-ын “Санта Пе” загварын суудлын автомашин, 16 зорчигчтой зорчиж явсан “Юниверс” загварын 45 хүний суудалтай хот хоорондын зорчигч тээврийн автобустай мөргөлдсөн байжээ.

Ослын улмаас суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б /42 настай, эмэгтэй/, О /34 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж тус сумын хүн эмнэлэгт, жолооч С /35 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Лүн сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид тус тус шилжүүлэн өгсөн.

Өнөөдөр 6 мянган иргэнийг дархлаажуулна
Өнөөдөр 6 мянган иргэнийг дархлаажуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.