Дуучин С.Наран Монгол Улсын Гавьяат жүжигчин боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуучин С.Наран Монгол Улсын Гавьяат жүжигчин боллоо

/2021.12.28/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд одон, медаль гардуулж Поп дива, дуучин С.Наран МУГЖ боллоо.

Тэрбээр, "Монгол Улсын Гавьяат жүжигчин болно гэж төсөөлж байсангүй. Шагнуулж байхад бүх зүйлд чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй юм байна гэж бодогдож байлаа. Цаашид улам ихийг хийх, хариуцлагатай ажиллах, нийгэмд зөв үлгэр дууриалал үзүүлэх гээд төлөвлөсөн зүйл маш их байна.

Миний бүх дуунд чин сэтгэл, хүсэл мөрөөдөл маань багтаж байдаг. Би үргэлж эерэг дуу дуулахыг хүсдэг.

Миний дууг сонсож, дэмждэг, хайрладаг бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархая. Шагнуулна гэдэг маш их хариуцлага нэмэгдэж байна гэсэн үг. Би энийг авах хүн мөн үү, биш үү гэж хүн бүр дотроо бодох ёстой" гэлээ.

Төрийн аудитын байгууллага “Нээлттэй аудит“ портал сайтыг танилцууллаа
Төрийн аудитын байгууллага “Нээлттэй аудит“ портал сайтыг танилцууллаа
 
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.