/2021.12.23/: Шведэд вакцинд хамрагдаад байгаа 6000 орчим хүн гартаа чип суулгасан байна.
NFC арьсан доорх суулгац нь ухаалаг төхөөрөмж ашиглан өгөгдлийг унших боломжийг олгодог байна. Чипийг арьсан дор оруулах үйл явц нь аюулгүй бөгөөд өвдөлт мэдрэхгүй гэж чип хөгжүүлэгчид нь мэдэгдэв. Тохой ба гарны хооронд эсвэл эрхий, долоовор хурууны хооронд жижиг төхөөрөмжийг гарт суулгадаг байна. Хөгжүүлэгчид энэ процессыг "зуун хувь буцааж авах боломжтой" гэж баталж байгаа бөгөөд чипийг гараасаа хэзээ ч салгаж авч болох ажээ.
Суулгацууд нь зөвхөн Ковидын вакцины паспорт төдийгүй оффисын бичиг баримт, тээврийн картын мэдээлэл эсвэл биеийн тамирын заалны гишүүнчлэлийг хадгалах боломжтой ажээ. Хөгжүүлэгч компанийн ахлах мэргэжилтэн Ханнес Сжоблад хэлэхдээ, энэ бол төрөл бүрийн зориулалтаар ашиглах боломжтой бүх нийтийн технологи юм хэмээжээ. Имплантологийн чиглэлээр Их Британийн тэргүүлэгч компанийн захирал Стивен Нортамын хэлснээр микрочиптэй хүмүүс ойрын 10-15 жилийн дараа түгээмэл болох гэнэ.
Энэ мэдээ олон нийтийн сүлжээнд маш их сэтгэгдэл төрүүлэв. Хэрэглэгчид энэ үйл явцыг засгийн газар болон тагнуулын байгууллагуудад хүний хувийн нууцад халдаж, амьдралын хэв маягийг нь хянах боломжийг олгодог "хяналтын технологи" гэж нэрлэжээ.
Эх сурвалж: allscitech.ru