Афганистанд нэг сая гаруй хүүхэд өлсөж үхэх аюулд оржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Афганистанд нэг сая гаруй хүүхэд өлсөж үхэх аюулд оржээ

/2021.12.23/

Афганистанд талибанууд төрийн эргэлт хийн, тус улсыг удирдах болсноор дээрэмчид улс удирдахад иргэд хэрхэн хямарч болдгийг дэлхий дахинд харуулж байна.

Наймдугаар сард талибанууд төрийн эрх мэдлийг авсан бөгөөд түүнээс хойш тус улсын эдийн засаг тасралтгүй унаж, иргэдийнх нь дунд халдвар өвчин гаарч, хүйтэн өвлийг давах хүнс хоолгүй хүндхэн байдалд оржээ. Учир нь гадны зээл тусламжууд бүрэн зогссон нь голлон нөлөөлсөн байна.

Тус улсын хүн ам 38,9 сая. Гэвч өдгөө 23 сая хүн ам өлсгөлөнд нэрвэгдээд байна гэж CNN мэдээлжээ. Мөн таваас доош насны сая гаруй хүүхэд өлсгөлөнгийн улмаас амиа алдах эрсдэлтэй нүүр тулаад байна.

Эмнэлгүүд нь шаардлагатай материал хангамжгүй байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа ажээ. Учир нь хийх ажилгүй, орлогогүй болсон эцэг эхчүүд тураалд орсон хүүхдүүдээ эмнэлэг бараадуулсан ч тэдгээрт шаардлагатай эмчилгээг хийх боломжгүй байна.

Эх сурвалж: CNN

Н.Тэмүүлэн: АТГ-ын мөрдөгчид улсын хилээр 20 кг алт оруулж ирсэн гэдэг бол ХУДАЛ мэдээлэл
Н.Тэмүүлэн: АТГ-ын мөрдөгчид улсын хилээр 20 кг алт оруулж ирсэн гэдэг бол ХУДАЛ мэдээлэл
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.