Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа

/2021.12.23/ УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тогтоолыг хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат, "Оюутолгойн асуудал бол маш чухал. Гуравдагч орны хөрөнгө оруулалт гэдэг утгаараа ч тэр. Улсын аюулгүй байдал талаасаа аливаа нэг улсын хөрөнгө оруулалт 33 хувиас илүү байхгүй гэдэг зүйл заалттай. Гэхдээ бид хэд хэдэн зүйлийг тодруулах шаардлагатай байна. Тодруулбал, Ардчилсан намын бүлэг, ард иргэд энэ талаар мэдээлэл маш муутай байна. МАН-ынхан маш хурдан энэ асуудлыг оруулж ирж байгааг манай нам сайн ойлгож байна.

Гэхдээ хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг Рио Тинто юу гэж үзэж байгаа вэ. Мөн Засгийн газар юу гэж харж байгаа вэ гэдэг талаар хариу дүгнэлт гарсан эсэхийг тодруулмаар байна. Тиймээс УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар АН бүрэн эрхийнхээ хүрээнд 5 хоногийн завсарлага авья" гэлээ.

Үүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар, "Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг нэн яаралтай горимоор хэлэлцүүлж өгөх саналыг ЗГ-аас ирүүлсэн. Энэ бол нэн яаралтай горимоор хэлэлцэж байгаа асуудал. Гэхдээ Ардчилсан намын саналыг харгалзан үзэж маргааш өглөөний 10 цаг хүртэл завсарлага өгье" гэв.

Хүүхдэд коронавирус аюултай хүндрэл учруулах эрсдэлтэй
Хүүхдэд коронавирус аюултай хүндрэл учруулах эрсдэлтэй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.