Хүүхдэд коронавирус аюултай хүндрэл учруулах эрсдэлтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдэд коронавирус аюултай хүндрэл учруулах эрсдэлтэй

Early symptoms of Covid-19 in children: What parents should know |  Parenting News,The Indian Express

/2021.12.23/: Коронавирус нь хүүхдэд системийн үрэвсэл гэх мэт аюултай хүндрэлд хүргэдэг тухай Британийн "Express" сонинд мэдээлжээ.

Эмч нарын үзэж байгаагаар ийм хүндрэл нь ховор тохиолддог буюу халдвар авсан хүүхэд, өсвөр насныхны зөвхөн тал хувьд нь илэрч байгаа ажээ. Гэхдээ хэрэв хам шинж илэрсэн хэвээр байвал өвчтөнүүд өндөр халуурах, байнгын ханиалгах, амт, үнэр өөрчлөгдөх, алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.

Олон системийн үрэвсэлт хам шинж илэрч эхэлсэн хүүхдүүд ядрах, хэвлийгээр өвдөх, суулгах, бөөлжих, гар, хөл хавдах, арьс гуужих, тууралт гарах, толгой, булчингаар өвдөх, цочромтгой болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Эмч нарын тэмдэглэснээр эдгээр шинж тэмдгүүд нь ердийн дархлааны хариу урвал гэнэ.

Өмнө нь эмч Екатерина Серебренникова халдварт бус архаг өвчтэй хүүхдүүд болон нэг нас хүрээгүй нярай хүүхдүүд Ковидын дараах синдромд хамгийн өртөмтгий байдаг гэж хэлсэн. Мөн түүний хэлснээр таны хүүхэд Ковидын дараах синдромтой эсэх талаар зөвхөн эмч л дүгнэлт хийх боломжтой гэнэ.

Эх сурвалж: gazet.ru

Хилийн нэвтрүүлэх үйл ажиллагааг сайжруулахыг чухалчлан авч үзэхээ илэрхийллээ
Хилийн нэвтрүүлэх үйл ажиллагааг сайжруулахыг чухалчлан авч үзэхээ илэрхийллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.