/2021.12.23/ Ардчилсан намын даргын асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын дарга С.Эрдэнэ:
- "Улсын дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн шүүгч Х.Сонинбаяр 2020 оны арваннэгдүгээр сарын 18-нд улсын дээд шүүхийн тамгын газрын цахим мэдээллийн сайтад ардчилсан намын дарга гэх цонхон дээр С.Эрдэнэ гэж байсныг арилгаад оронд нь ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан гэх бичилтийг хийсэн. Энэ бичилтийг яагаад өөрчилсөн гэх асуудал үүссэн. Үүнийг улсын дээд шүүхийн сахилгын хороонд гомдол гаргаж, Х.Сонинбаяр шүүгч нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бус бүртгэл хийсэн гэх дүгнэлт гарсан.
Нэг үгээр хэлбэл Х.Сонинбаяр шүүгч ардчилсан намын дотоодод үүсээд байгаа маргааны эхлэлийг тавьсан.
Эцэст нь Сонинбаяр өөрийн буруутай үйлдлийг нэг талаас хүлээн зөвшөөрсөн боловч, одоог хүртэл улсын дээд шүүхийн цахим мэдээллийн сайтад АН-ын дарга С.Эрдэнэ гэх мэдээллийг сэргээгээгүй.
Ардчилсан намын даргын суудал гэдэг нь наймааны хэрэгсэл биш. Хоёр хүн хоорондоо тохиролцож байгаад шийддэг зүйл биш. О.Цогтгэрэл, М.Тулгат хоёр гарын үсэг зураад аль нь ч АН-ын даргаар томилогдсон гомдол санал байхгүй. Бид хоёрын аль нэгийг даргаар бүртгээд өг гэх утга бүхий албан бичгийг улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна лээ. Энэ нь ардчилсан намын үндсэн дүрмийг ноцтой зөрчиж байна. Дүрэм журмын хүрээнд л асуудал шийдэх ёстой" гэв.