Мэдээлэл солилцох, цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мэдээлэл солилцох, цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

/2021.12.23/: Төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх зорилтын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн нар өчигдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд “Төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн систем”-ээр дамжуулан “Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн цахим мэдээллийн нэгдсэн сан”-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтан нэвтрэх эрхтэй болж байна.

Тодруулбал, Хил хамгаалах ерөнхий газрын “Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн цахим мэдээллийн нэгдсэн сан”-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох эрх бүхий албан тушаалтан нэвтэрснээр шийдвэр гүйцэтгэгчдээс мэдээллийг шуурхай хүлээн авах, албадлагын арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Түүнчлэн төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох үйл явц шуурхай, улам боловсронгуй болохоос гадна бичиг хэрэг, шуудан холбооны зардал хэмнэгдэх зэрэг олон давуу талтай.

Тус арга хэмжээнд дээрх байгууллагын удирдлагуудаас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа Х.Ариунболд, тус газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй, Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, дэд хурандаа Б.Дашдаваа, Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хурандаа Д.Мөнгөнжин, Цэргийн албаны зохион байгуулалтын дарга, хурандаа Ц.Батбаатар, Кибер аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа Ж.Ганбаяр нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: ХЗДХЯ

2022 онд Хятадын эдийн засгийн өсөлт огцом саарна гэж мэдэгдэв
2022 онд Хятадын эдийн засгийн өсөлт огцом саарна гэж мэдэгдэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.