Өнөөдөр Улаанбаатар хотод 17-19 хэмийн хүйтэн байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр Улаанбаатар хотод 17-19 хэмийн хүйтэн байна

2021 оны 12 сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ойрын 3 хоногтоо нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, жавартай хүйтэн байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 18-20 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Т.Баярхүү: Энэ сарын 25-наас эхлэн гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлана
Т.Баярхүү: Энэ сарын 25-наас эхлэн гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлана
 
20 минутын хот бодлогын жишиг  “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
20 минутын хот бодлогын жишиг “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.