Т.Баярхүү: Энэ сарын 25-наас эхлэн гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Баярхүү: Энэ сарын 25-наас эхлэн гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлана

/2021.12.22/ УОК-ын нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийж байна. УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

Анх арваннэгдүгээр сарын 26-ны өдөр ковид-19 халдварын шинэ халдвар бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 103 улсад Омикрон бүртгэгдээд байна.

Түүнээс хойш манай улсад 5,600 орчим иргэнийг шинжилгээнд хамруулж хилээр нэвтрүүлжээ.

Хилийн чанадаас ирж байгаа иргэдийг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн 3 хоног тусгаарлах шийдвэрийг УОК-ын хуралдаанаар гаргалаа. Хэрэв сөрөг гарвал тухайн иргэнийг гэрт нь буцаана. Омикрон хувилбар орж ирэх нь цаг хугацааны асуудал юм.

Хилийн боомтод хийж буй хяналтад халдварын эерэг тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Арваннэгдүгээр сарын 27-ноос хойш хийсэн шинжилгээгээр нийт 180 эерэг тохиолдол илрээд байна. Нэр бүхий улсаас бусад улсаас ирсэн иргэдийг арав хоногийн хугацаанд гэрийн тусгаарлалтад оруулж байна. Гэрийн тусгаарлалтын хугацааны дөрөв дэх хоногт шинжилгээ авч байгаа ч үүнд хамрагдалт нь 30% байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.

Ерөнхий сайдын зүгээс дотоодод омикрон хувилбар бүртгэгдээгүй байгаа үед аль болох хатуу хөл хорио тогтоохгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгахыг үүрэг болгосон.

Цагаан сар 2022 оны хоёрдугаар сарын 2-нд болно. Энэхүү баяр ойртож байгаатай холбогдуулан төрийн золголтыг хийхгүй байх, айл өрх иргэдийг өргөн дэлгэр баяр тэмдэглэхгүй байх зөвлөмжийг УОК боловсруулж гаргах чиглэлийг өглөө.

УОК-ын нэгдсэн шуурхай штабаас 17:30 цагт мэдээлэл хийнэ
УОК-ын нэгдсэн шуурхай штабаас 17:30 цагт мэдээлэл хийнэ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.