Б.Жавхлан: Үйлчилгээний салбарынхны орон тоог цөөлөхгүй, цалинг хасахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Үйлчилгээний салбарынхны орон тоог цөөлөхгүй, цалинг хасахгүй

/2021.12.22/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар

  • Орлогын чиглэлээр уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх,
  • Төрийн өмчит компаниудын ашигтай ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх,
  • гадаад худалдааг хөнгөвчлөх
  • Төсвийн зардал талдаа нийгмийн суурь үйлчилгээний санхүүжилтын шинэчлэл,
  • төсвийн хэмнэлтийн горимыг үргэлжлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Үйлчилгээний салбарынхантай холбоотой үл ойлголцлын асуудал хөндөгдөж байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль 2020 оны арванхоёрдугаар сарын 24-нд батлагдсан. Тус хуулийн 20.1.18 дугаар заалтад "Боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соёлын байгууллагын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ орон нутгийн чиг үүрэгт шилжсэн" гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, барилга байгууламж болон нийтлэг үйлчилгээний чиг үүрэгтэй холбоотой асуудал тухайн байгууллагын биш сум, дүүрэг, аймгийн Засаг даргын тамгийн газрын эрх мэдэл, чиг үүргийн ажил болсон.

Дээрх хууль нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Тэгэхээр энэ хуультай уялдуулж 2022 оны төсөвт тодорхой зүйлүүдийг тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний алба хаагчийн цалин хөлс, 36 сарын цалин зэрэг нь тухайн орон нутгийн удирдлагын мэдэх асуудал юм.

Энэ нь төрийн үйлчилгээний алба хаагчдын цалинг хасах, орон тоог цөөлнө гэсэн үг биш. Цалин төсөвтэй холбоотойгоор санаа зовох зүйл байхгүй. Одоо байгаа орон тоогоороо цаашид явахад төсвийн хувьд ямар ч асуудалгүй" гэв.

ШУУРХАЙ: Оюутолгойгоос хүртэх үр ашгийг хангуулах тогтоолын төслийг яаралтай горимоор УИХ-д өргөн барьжээ
ШУУРХАЙ: Оюутолгойгоос хүртэх үр ашгийг хангуулах тогтоолын төслийг яаралтай горимоор УИХ-д өргөн барьжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.