УБ-ын бохирдол ДЭМБ-ын хүлцэх хэмжээнээс 15,6 дахин өндөр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБ-ын бохирдол ДЭМБ-ын хүлцэх хэмжээнээс 15,6 дахин өндөр байна

/2021.12.22/ Яг одоо Улаанбаатар хотын агаарын бохирдол ДЭМБ-ын хүлцэх хэмжээнээс 15,6 дахин өндөр байна.

Нийслэлийн хэмжээнд Нарны зам, 100 айл орчмын агаар хамгийн их бохирдолтой байна. Агаарын чанарын индекс РМ2.5 тоосонцрын хэмжээ 163 зааж байна.

Ийм хэмжээний бохирдолтой орчинд байгаа хүний биед сөрөг нөлөөллүүд илэрч эхэлдэг бөгөөд хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрдэг байна. Ийм тухайн орчинд байгаа иргэд дараах зөвлөмжийг дагаж мөрдөх шаардлагатай.

Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.

Эх сурвалж: iqair.com

Төгс хадгалагдан үлдсэн үлэг гүрвэлийн өндөг олджээ
Төгс хадгалагдан үлдсэн үлэг гүрвэлийн өндөг олджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.