Д.Тогтохсүрэн: Төрийн үйлчилгээний ажилчдын цалинг хэвэнд нь үлдээх шаардлагатай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Төрийн үйлчилгээний ажилчдын цалинг хэвэнд нь үлдээх шаардлагатай

/2021.12.22/ МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг өчигдөр /арванхоёрдугаар сарын 21/ МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. Тэрээр:

Төрийн үйлчилгээний албан хаагчдыг гэрээгээр ажиллуулах асуудлаар УИХ арваннэгдүгээр сард шийдэл гаргасан. Үүнийг аймаг, сумдын төрийн үйлчилгээний албан хаагчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллага эсэргүүцэж байгаа. Тиймээс энэхүү асуудлыг МАН-ын бүлгээр авч хэлэлцэх хэрэгтэй гэж үзээд 2021 онд авч байгаа цалин хөлс, нэмэгдэл урамшууллыг нь бууруулахгүй түвшинд Засгийн газар шийдвэрлэх хэрэгтэй байна, ирэх жил энэ жилийнхээс бууруулахгүй байхаар шийдвэрлэх хэрэгтэй байна.

Ингэхгүй бол бага цалинтай хүмүүсийн хувьд хүндрэл үүснэ гэх талаас нь МАН-ын бүлэг хэлэлцээд, Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлаар хэлэлцэж, орон нутагт тодорхой чиглэл өгөхөөр болж байна. 2022 оны төсөв дээр төрийн үйлчилгээний албан хаагчтай холбоотой зардал нь байр ашиглалтын зардал руу орсон. Учир нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсантай холбогдуулаад байр ашиглалтын зардал орон нутгийн төсөвт очсон юм. Тиймээс янз бүрээр хэрэгжүүлж магадгүй байдал үүсч, энэ нь нийгэмд хэл ам дагуулж болзошгүй учраас Засгийн газар нэгдсэн шийдэл гаргаж 2022 онд цалин хөлсөө хуучин хэвэнд нь оруулж ажиллуулах шаардлага байна. Хөрөнгийн хувьд энэ боломж байгаа.

Байршилтай холбоотой зардал нутгийн төсөв дээр, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудал нь тухайн салбарын сайд дээр байгаа. Үүнийг Засгийн газрын түвшинд ковидын хуулиар зохицуулах бүрэн боломжтой гэж МАН-ын бүлгээс үзсэн. Энэ чиглэлийн арга хэмжээг энэ онд багтааж яаралтай арга хэмжээ авахыг МАН-ын бүлгээс Засгийн газарт өгч байгаа юм.

Өнөөдөр энэ асуудлаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж байна.

Ц.Цэвэгжав: Нүүрсэн яндангүй автомашин 300 төрлийн ХОРТ БОДИС ялгаруулдаг
Ц.Цэвэгжав: Нүүрсэн яндангүй автомашин 300 төрлийн ХОРТ БОДИС ялгаруулдаг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.