АНХААР: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНХААР: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна

2021 оны 12 сарын 22ы 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

23-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Tөвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Агаарын бохирдлын нэг эх үүсвэр нь НҮҮРСЭН ЯНДАНГҮЙ АВТОМАШИНУУД
Агаарын бохирдлын нэг эх үүсвэр нь НҮҮРСЭН ЯНДАНГҮЙ АВТОМАШИНУУД
 
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” компанитай хамтран ажиллана
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” компанитай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.