Боловсролын ерөнхий хуулийн төсөлд саналаа илэрхийллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боловсролын ерөнхий хуулийн төсөлд саналаа илэрхийллээ

May be an image of 2 people, people sitting, people standing, suit and indoor

/2021.12.21/: Боловсролын ерөнхий хуулийн төслийн ажлын хэсэг Боловсрол, шинжлэх ухааны үе үеийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нартай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнүүллээ.

Боловсролын ерөнхий хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэлэхдээ бүх нийтийн боловсролыг 1-9 жил, 1-12 жил болгох эсэх, цэцэрлэгийн насыг 3 болгох, англи хэл хоёрдогч хэл байх, аймаг, нийслэлийн Боловсролын газар, сургууль, цэцэрлэгийн удирдлагын томилгоо зэрэг асуудлыг хэлэлцэж, хуулийн төсөлд саналаа тусгах шаардлагатай байгааг онцолсон. Өнгөрсөн хугацаанд Боловсролын хуулийн төслийг шинэчлэхдээ томилгоотой холбоотой өөрчлөлтүүд их хийсэн. Харин энэ удаа бодлогын томоохон шинэчлэл хийх чухал цаг үед ирээд байгааг хэлэв.

May be an image of 7 people, people sitting, people standing and indoor

БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр “Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарынхнаар хуулийн төслийг хэлэлцүүлж байхад хамгийн ихээр гарч байсан саналуудаас хэлье. Тухайлбал, цалинг хоёр дахин нэмэгдүүлэх, орон нутагт ажилласны нэмэгдэлийг гурван жил болгох, тэтгэврийн насыг урагшлуулах, сургууль, цэцэрлэгийн удирдлагын томилгоог улс төрөөс ангид байлгах, сургалтын хөтөлбөрийг тогтвортой болгох зэрэг саналыг хэлж байсан” гэв.

May be an image of 2 people, people sitting and suit

Хэлэлцүүлэгт оролцсон үе үеийн сайд, дэд сайд нар багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, боловсролын ирээдүйн чиг хандлага, насан туршийн боловсролын агуулгыг тодорхой тусгах, удирдлагын томилгоог мерит зарчмаар явуулах гэхчлэн олон асуудлаар өөрсдийн саналаа илэрхийллээ.

Эх сурвалж: БШУЯ

О.Батбаяр: “Омикрон“ хувилбар бүртгэгдвэл дотоодын халдварын тоо огцом нэмэгдэнэ
О.Батбаяр: “Омикрон“ хувилбар бүртгэгдвэл дотоодын халдварын тоо огцом нэмэгдэнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.