О.Батбаяр: “Омикрон“ хувилбар бүртгэгдвэл дотоодын халдварын тоо огцом нэмэгдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батбаяр: “Омикрон“ хувилбар бүртгэгдвэл дотоодын халдварын тоо огцом нэмэгдэнэ

/2021.12.21/ "Ковид-19" халдварын "Омикрон" хувилбар Монгол Улсад бүртгэгдсэн гэсэн мэдээлэл ташаа болохыг ЭМЯ-наас мэдээллээ.

Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрдэмтдийн багийн нарийн бичиг О.Батбаяр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, Арваннэгдүгээр сарын 26-наас өнөөдрийг хүртэл 56 удаагийн нислэг үйлдсэн. Дээрх нислэгээр 5 мянга гаруй зорчигч ирж бүгдээс нь түргэвчилсэн болон PCR шинжилгээ авсан. Эерэг гарсан тохиолдлуудад генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байна. Одоогийн байдлаар "Омикрон" хувилбарын генийн дараалал тогтоогдоогүй.

Иргэдийн зүгээс "Омикрон" хувилбар бүртгэгдээгүй гэдэг дээр эргэлзэж байх шиг байна. Хэрэв манай улсад бүртгэгдвэл дотоодын халдварын тоо огцом нэмэгдэнэ. Хил дээр хяналт шалгалт сайн байвал шинэ хувилбарыг дотоодод алдахгүй.

Өчигдөр ирсэн энхийг сахиулагчдаас халдвар илэрсэн гэсэн мэдээлэл тархаж байна. Тэдгээрийг "Багабаян" дахь амралтад тусгаарласан, "Омикрон" хувилбар илрээгүй. Эерэг гарсан тохиолдлуудад генийн дараал тогтоох шинжилгээ хийлгэхээр ХӨСҮТ-рүү явуулсан" гэв.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн “Төмөр замын цогцолбор“ төсөл
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн “Төмөр замын цогцолбор“ төсөл
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.