/2021.12.21/: Финландад 2013 оны Tesla Model S машины эзэмшигч тус машины баттарейг/зайг солиход ямар үнэтэй болж байгааг мэдсэнийхээ дараа машинаа гайхалтайгаар дэлбэлэхээр шийдсэн гэж Insideevs мэдээлэв.
Машины хяналтын самбар дээр хэд хэдэн удаа алдаа зааж эхлэхэд түүний сэтгэл ханамж унаж эхэлжээ. Теслаг үйлчилгээний төвд хүлээлгэн өгсний дараа тэрээр зайгаа солихгүйгээр машиныг засах боломжгүйг олж мэдсэн байна.
Машин нь 8 орчим жилийн настай тул баталгаат хугацааны үйлчилгээ нь дууссан бөгөөд солиход 20 мянган евро (ойролцоогоор 64,4 сая төгрөг) болох гэнэ. Автомашины эзэн 30 кг динамит ашиглан тус машиныг дэлбэлэхээр шийдэж, үйл явдлыг хальсанд буулгажээ.
Эх сурвалж: gazeta.ru