М.Тулгат: МАН хүний эрхийг хамгаалахад онцгойлон анхаарах болсон нь сайшаалтай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Тулгат: МАН хүний эрхийг хамгаалахад онцгойлон анхаарах болсон нь сайшаалтай

/2021.12.09/ Ардчилсан намаас Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан маргааш буюу 12 дугаар сарын 10-ний өдөр тайван жагсаал зохион байгуулах гэж байна.

Тайван жагсаал, чуулган болон цаг үеийн асуудлаар Ардчилсан намын дарга М.Тулгат, Нарийн бичгийн дарга О.Баасанхүү, дэд дарга Ч.Отгочулуу нар мэдээлэл өгч байна.

Ардчилсан намын дарга М.Тулгат, "Ардчилсан нам “Үндэсний анхдугаар чуулган”-аа энэ сарын 4-6-ны хооронд зохион байгуулсан. Үндэсний чуулганд нийт 1,300 гаруй төлөөлөгч оролцож намын шинэчлэл болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцсэн.

МАН Их хурлаа хийсэн. Хурлаар хүний эрхийн асуудлыг хөндөж байна лээ. Гэтэл МАН цар тахлын онцгой байдлын үед хуулиар далимдуулан хүний эрхийг маш их зөрчсөн. Гэсэн хэдий ч алдаа дутагдлаа ойлгож хүний эрхийг хамгаалахад онцгойлон анхаарах болсон нь сайшаалтай. Гэхдээ зүгээр цаасан дээр буулгасан уриа лоозон, чимэг үг битгий байлгаарай. Хүний эрхийн чиглэлд Ардчилсан нам эрх баригч болон бусад намтай хамтран ажиллахад бэлэн байна. Манай нам хүний эрхийн асуудлаар 30 жил үйл ажиллагаагаа явуулсан. Тиймээс энэ тал дээр хамтарч ажиллахдаа таатай байх болно" гэсэн юм.

Нэг ширхэг мал хулгайлсан ч Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ
Нэг ширхэг мал хулгайлсан ч Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.