Нэг ширхэг мал хулгайлсан ч Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг ширхэг мал хулгайлсан ч Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ

/2021.12.09/ Эрүүгийн хуулиар найман үхэр, 24 хонь, ямаа хулгайлахыг зөвшөөрчээ гэх мэдээ цахим орчинд түгээд буй. Тухайн хуульд энэ талаар хэрхэн зүйлчилж өгснийг харцгаая.

17.12 дугаар зүйл. Мал хулгайлах
1.Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:
2.1.олон тооны мал хулгайлж;
2.2.бүлэглэж;
2.3.улсын хилээр нэвтрүүлж;
2.4.машин механизм ашиглаж;
2.5.ноцтой хохирол, хор уршиг учруулж;
2.6.гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Өөрөөр хэлбэл бусдын нэг ширхэг малыг ч хулгайлсан тань тогтоогдох юм бол эрүүгийн хуулийн 17.12.1 дүгээр зүйлд зааснаар зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хоригдоно гэсэн үг.

3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар:
-Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.
-Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно.

Мал хулгайлах хуульд зааснаар найман бог /хонь, ямаа/, хоёр бод /тэмээ, үхэр, адуу/ болон түүнээс дээш малыг олон тооны мал гэж үзнэ хэмээн тусгажээ.

Эцэст нь, доорх мэдээлэл нь хуульд тусгагдаагүй худал мэдээлэл болж таарч байна.

Швейцарын Холбооны Улсаас хөдөлгөөнт рентген аппарат хүлээлгэн өглөө
Швейцарын Холбооны Улсаас хөдөлгөөнт рентген аппарат хүлээлгэн өглөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.