“Build Mongolia 2022” үзэсгэлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 20-22-нд болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Build Mongolia 2022” үзэсгэлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 20-22-нд болно

/2021.12.07/ “Build Mongolia 2022” үзэсгэлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 22-24-нд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд хоёр дахь удаагаа зохион байгуулагдана. Үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулна. Бүтээн байгуулалтын салбарын хамгийн шилдэг техник технологийг танилцуулахаар гадаадын болон дотоодын 100 гаруй аж ахуй нэгж оролцоно. Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч нар болоод бусад зочдод Монголын барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулна. Үүний зэрэгцээ тус салбарын компаниуд илтгэл танилцуулна. Түүнчлэн бүтээн байгуулалтын гол салбарууд болох зам тээвэр, эрчим хүч, уул уурхай, барилгын салбарынхны хувьд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх хамгийн чухал гарц нь болдог.

Монголын барилга, уул уурхай, дэд бүтцийн салбарын техник технологийн хамгийн том үзэсгэлэн болох “Build Mongolia” арга хэмжээний Ерөнхий Ивээн тэтгэгчээр ОХУ-ын хүнд машин механизмын тэргүүлэгч Камаз, Урал брэндийн Монгол дахь түнш "Батсээр ХХК" ажиллаж байна. Талбай дүүргэлт 60%-д хүрлээ.

Бүтээн байгуулалт буюу “Build Mongolia”-2022 үзэсгэлэнд оролцох бол www.buildmongolia.com - цахим хуудсаар бүртгэл явагдаж байна. Арванхоёрдугаар сарын 30 - наас өмнө бүртгүүлж 10%-ийн хямдрал эдлээрэй.

ЗТХЯ: Монголын анхны блокчейнд суурилсан автомашины үйлдвэрийг нээлээ
ЗТХЯ: Монголын анхны блокчейнд суурилсан автомашины үйлдвэрийг нээлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.