Байгалийн түүхийн музейн ГЭГЭЭН ДУРСГАЛД: Нурангиас үлдэгсэд
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байгалийн түүхийн музейн ГЭГЭЭН ДУРСГАЛД: Нурангиас үлдэгсэд

/2021.12.2/ Байгалийн түүхийн музейн талаарх "Нурангиас үлдэгсэд" үзэсгэлэнг энэ сарын 06-ны өдөр буюу ирэх даваа гарагт зохион байгуулахаар болжээ.

Үзэсгэлэнг Urban citizens forum зэрэг хэд хэдэн байгууллагаас зохион байгуулж байна. Зохион байгуулагчид: "Байгалийн Түүхийн музейн "гэгээн дурсгалыг" хүндэтгэн, соёлын өвөө дурсан, ахиад ийм балмад үйлдэл гаргахгүйн төлөө "Нурангиас Үлдэгсэд" үзэсгэлэнг 12 сарын 06-ны өдөр гаргах гэж байна" хэмээв.

Үзэсгэлэнд музейн нуралтаас үлдсэн зүйлс, иргэдийн эсэргүүцлийн сэтгэгдлүүдийг нийтэд дэлгэх ажээ.

Үзэсгэлэн Peace mall-ын 17 давхарт болох юм.

Эргэн сануулахад,

  • Байгалийн түүхийн музейн барилга нь 1954 онд баригдсан
  • 1992 оноос Байгалийн түүхийн музей нэртэй болсон
  • 2013 оны зургаадугаар сараас үйл ажиллагааг нь зогсоосон
  • Музейн барилгыг 2015 онд Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн санд “Архитектурын дурсгал” гэдгээр Соёлын өвд бүртгэлд багтаасан
  • Засгийн газраас Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барина хэмээж, харин хуучин газарт нь Чингис хааны музейг барих шийдвэрийг 2019 онд гаргасан
  • Засгийн газрын “Нийслэлийн соёлын өвийг нураах” 280, 281 дүгээр тогтоолыг хүчингүй болгох Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг аравдугаар сарын 21-нд болсон. Музейн барилгыг нураах тендерийг шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл түр түдгэлзүүлсэн
  • Байгалийн түүхийн музейн барилгыг 2019 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн 21.00 цагт нураав.
Мэргэжлийн хяналтын байгууллага бүх үйлчилгээгээ энэ онд цахимжуулна
Мэргэжлийн хяналтын байгууллага бүх үйлчилгээгээ энэ онд цахимжуулна
 
Экспортын шинэ гарц нээлээ
Экспортын шинэ гарц нээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.